Аймгийн шилдэг багш нар шалгарлаа
Жил бүрийн багш нарын өдрийн өмнө аймгийн Засаг дарга шилдэг багш нараа тодруулж шагнах болзол зарласны дагуу энэ жил сургуулиуд 15 багшийн нэр дэвшүүлснийг аймгийн Боловсрол соёлын газрын арга зүйн зөвлөл хэлэлцээд 7 багшийг шалгаруулж Засаг даргын зөвлөлд материалыг ирүүлснийг хэлэлцээд Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургуулийн математикийн багш Гомбын Өлзийхутагийг тэргүүн байранд шалгаруулж өргөмжлөл, 500 мянган төгрөг, Хэрлэн сумын ЕБ-ын 1-р сургуулийн монгол хэлний багш Ганбатын Өнөртуяаг дэд байранд шалгаруулж өргөмжлөл, 400 мянга, Хэрлэн сумын ЕБ-ын 4-р сургуулийн биологийн багш Анандын Баярбатыг гуравдугаар байрт шалгаруулж өргөмжлөл 300 мянга, Хэрлэн сумын 4-р цэцэрлэгийн заах аргач багш Лхагважавын Алтанцэцэгийг цэцэрлэгийн багш нараас Шилдэг багшаар шалгаруулж өргөмжлөл 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулахаар шийдвэрлэлээ.
Улс, нам, олон нийтийн болон хоршооллын байгууллага, үйлдвэрийн газарт он удаан жил идэвхи зүтгэлтэй ажилласан хүмүүсийг хүнлэг ардчилсан социалист нийгэм байгуулах болон улс орныг батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг харгалзан шагнана
11а ангийн хамт олноос Г.Өлзийхутаг багшдаа баяр хүргэе !
Шавь нар чинь таниараа бахархаж байна.Та гавяат багш болж мянга мянган шав нарынхаа хүндэтгэл нь болж яваарай...
Эх сурвалж /http://www.qwertin.blog.banjig.net/
4 Сэтгэгдэл:
ªëçèéõóòàã áàãøäàà áàÿð õ¿ðãýå.
Багшдаа өнгөрсөн ч гэсэн баяр хүргэе!!!
BAYR HURGEY!!
bagshda hairtai shuuu!!!
Post a Comment
Та сэтгэгдэл бичихдээ Name/URL хэсгийг сонгож бичвэл амар байх болно