Subscribe:
Хүсэл мөрөөдөл байхад Хүршгүй оргил гэж үгүй!
Хүмүүс ээ! Надад урам хайрла!

Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла!
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла!


Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болно оо хичээ гэж урам хайрла!
Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла!

Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж ухаан хайрла!
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла!

Өндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна даа гэж урам хайрла!
Хүмүүс ээ! Надад урам хайрла!
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла!

 Хүмүүсээ нэгэндээ урмын үг хайрлаж амьдарцгаая!!!

2 Сэтгэгдэл:

Гүрбадам said...

Анх сонсоход их гоё санагдаад оруулчихлооо.......

Anonymous said...

tm bn goy shuleg bn aa kekeekkkkk

Post a Comment

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL хэсгийг сонгож бичвэл амар байх болно

: