Subscribe:
Хүсэл мөрөөдөл байхад Хүршгүй оргил гэж үгүй!

Шинэ сургууль ашиглалтанд орсон тухай

Хэнтий аймгийн "Тэмүүжин" цогцолбор сургуулийн хичээлийн шинэ байр болох 620 сурагчийн суудалтай барилга баригдсан билээ. "Тэмүүжин" цогцолбор сургууль нь 1962 онд Хэнтий аймгийн үлгэр жишээ бага сургууль болон байгуулагдаж байсан түүхтэй. Өдгөө хичээлийн хоёр ч цогцолбор барилгатай болжээ.

Д.Баянцагаан захиралтай "Хар чонот" компанийнхан хоёр жилийн туршид 1.6 тэрбум төгрөгөөр барьсан энэхүү бүтээн байгуулалтад "Дэлхийн Зөн-Монгол" олон улсын байгууллагын "Хан Хэнтий Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр"-ийнхөн хоёр зуугаад сая төгрөгийн хөрөнгийг хувь нэмэр болгон оруулжээ.
Мөн энэ өдөр шавыг нь тавьсан МСҮТ нь зүүн бүсийн хэмжээнд мэргэжилтэй ажилчид бэлтгэх төв болох аж. 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдах энэ шинэ төв нь гурван давхар байх юм. Мөн жилдээ мянга гаруй мэргэжилтэй ажилчин бэлтгэх тус төвд гурван зуугаад багш ажилчид ажиллана. Хэнтий аймгийг зүүн бүсийн хэмжээний боловсролын төв болгох бодлогыг барьж ажиллаж байгаа бөгөөд Өндөрхаан хотод МУИС-ийн болоод бусад дээд сургуулийн салбаруудыг байгуулах юм. Тус нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Арвин Дадал сумыг Өндөрхаан хоттой холбох 280 шахам км урттай хатуу хучилттай замын ажил удахгүй эхэлнэ. Энэ мэт бүтээн байгуулалтын олон ажил хийх учраас Хэнтийд цаашдаа ажилгүй, ядуу хүн гэж байхгүй болно гэсэн юм.
Нээлтэд: Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Д.Арвин, Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба нар оролцлоо.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL хэсгийг сонгож бичвэл амар байх болно

: